Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт

Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт

 

“ЗИП Такси” ХХК –ийн эзэмшлийн www.ziptaxi.mn “ЗИП” програм хангамжыг ашиглан /иргэн, хуулийн этгээд/ -ийн бидэнд цахимаар өгсөн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хэрхэн хамгаалах  түүнийг ашиглах талаар тодорхойлсон болно.

1. Бидний танаас авах мэдээлэл,

- Таны овог нэр

- Таны регистрийн дугаар

- Таны одоо ашиглаж буй гар утасны дугаар

- Тогтмол ашиглагддаг цахим хаяг, email / Таны бүртгэлийн нууц код, урамшуулал болон бусад сонордуулгыг имэйлээр хүргүүлнэ /

- Тогтмол ашигладаг Facebook, Twitter, Gmail хаяг / Энэ нь таны “ЗИП” програм хангамжыг бүрэн ашиглах мөн таныг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг нотлох боломжыг бүрдүүлнэ /

2. Таны оруулсан мэдээллийг бид хэрхэн юунд ашиглах тухай

- Таньд хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах.

- “ЗИП” програм хангамжыг бүх төрлийн үйлчилгээг дэмжих, хяналт тавих.

- Таны оруулсан мэдээллийг ашиглан, таньд сонирхолтой санагдах  шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдээллэх.

- Таны бүтээгдэхүүн болон үйл ажиллагаа, үйлчилгээг бусдад сурталчах.

3. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах тухай

www.ziptaxi.mn  нь хууль, эрхзүйн байгууллагаас онцгой шалтгааны улмаас албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхээс бусад өөр ямар ч тохиолдолд таны бидэнд өгсөн мэдээллийг гуравдагч этгээдэд  дамжуулахгүй болно.

www.ziptaxi.mn нь Таны тухай бидэнд байгаа аливаа мэдээлэл буруу эсвэл бүртгэлийн алдаанаас шалтгаалж дутуу байгаа бол ziptaximn@gmail.com хаягаар ирүүлнэ үү, бид засварлах болно.

- Манай вэбсайт нь бусад вэбсайттай холбоос агуулж болно. Гэсэн хэдий ч, эдгээр холбоосуудаар дамжуулан манай вэбсайтнаас гараад бусад вэбсайтуудыг ашиглаж байгаа нөхцөлд тэдгээр вэбсайтуудад бидний хяналт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс, тэдгээр вэбсайтуудад таны өгсөн аливаа мэдээллийн хамгаалалт, нууцлалыг бид хариуцахгүй болно.