Үйлчилгээний нөхцөл

“ЗИП” програм хангамж үйлчилгээний ерөнхий нөхцөл

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 10-р сарын 10-ны өдөр

Анхаарах зүйл: Доорх нөхцлийг анхааралтай уншиж танилцана уу.

Та дор дурдсан нөхцлийг уншиж хүлээн зөвшөөрснөөр манай аппликэйшнд бүртгүүлж үйлчилгээг ашиглах боломжтой болно. Бидний гаргасан энэхүү програм хангамж нь ЗИП ЮҮЗЕР /цаашид хэрэглэгч тал/, ЗИП ПРОВАЙДЕР /цаашид үйлчилгээ үзүүлэгч тал/  нөгөө талаас “Зип такси” ХХК /цаашид “Компани" гэх/-тай тохиролцсоны үндсэн дээр хэрэгжих тул  өөрт тохирсон хэсгийг сайтар уншиж танилцана уу.

Үйлчилгээ авах болон ашиглахтай холбоотой нөхцөл нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, дүрэм журамд үндэслэгдсэн тул Компани үйлчилгээний ерөнхий нөхцөлд хууль, эрхзүйн хэм хэмжээнд захирагдан өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ талаарх өөрчлөлтийг тухай бүр мэдээлэх үүргийг бид хүлээх бөгөөд хэрэглэгч та дагаж мөрдөх үүргийг давхар хүлээж байгааг анхаарна уу.

“Зип такси” ХХК-ийн үйлчилгээний зорилго нь www.ziptaxi.mn цахим хуудас болон “ZIP provider” (эсвэл “ZIP user”) аппликэйшныг ашиглан үйлчлүүлэгч өөрт тохирох тээврийн үйлчилгээг тодорхой чиглэлд авахаар хайлт хийх, хайлтын дагуу үйлчлүүлэгч өөрт тохирох, хамгийн ойр байгаа үйлчилгээ үзүүлэгч гуравдагч тал (жолооч, бусад тээврийн үйлчилгээ үзүүлэгч г.м гуравдагч тал)-тай холбоо тогтоохтой холбоотой мэдээлэл солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

www.ziptaxi.mn цахим хуудас болон “ZIP provider” (эсхүл “ZIP user”) аппликэйшн (цаашид хамтад нь “Програм хангамж” гэх) нь зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Тиймээс Та болон гуравдагч талын хооронд үүссэн энэхүү мэдээлэл дамжуулахаас үүдсэн аливаа харилцаа /авсан болон үзүүлсэн үйлчилгээний чанар, төлбөр, замын хөдөлгөөний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эрх ашиг сонирхол, эд хөрөнгө, даатгал/  гэх мэт аливаа үр дагавар, хариуцлагыг Компани хүлээхгүй. Энэхүү Компаниас ангид байх асуудлыг хэрэглэгчид өөрсдөө бүрэн хариуцана. Компани нь үйлчилгээний бодлогодоо нийцүүлэн  Ашиглалтын нөхцлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь Програм хангамжид шинэчлэгдсэн хувилбар нэвтэрсэн, нийтлэгдсэн үеэс хүчин төгөлдөр болно.

Та Ашиглалтын нөхцлийг тогтмол шалгаж, нэмэлт өөрчлөлттэй танилцах үүрэгтэй. Програм хангамжийг ашиглаж байгаа бол Ашиглалтын нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцсан эсэхээс үл хамааран таныг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Компани нь Програм хангамжийн үйлчилгээгээ түр хугацаагаар болон бүр мөсөн зогсоох тохиолдолд хэрэглэгчдэд ажлын 10 хоногийн дотор урьдчилан мэдэгдэнэ. Ийнхүү урьдчилан мэдэгдсэн тохиолдолд Компанийн цахим хуудас, аппликэйшныг шинэчлэн өөрчлөх, үйл ажиллагааг зогсоох, хаахтай холбоотойгоор хэрэглэгчид болон хэрэглэгчтэй хамаарал бүхий этгээдийн өмнө эдийн болон эдийн бус бүх төрлийн үүрэг, хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Компани нь бизнесийн зорилгоор бизнесийн түнш, харилцагч иргэн, хуулийн этгээдийн зар сурталчилгааг Монгол Улсын хууль, дүрэм журамд заасны дагуу хянаж www.ziptaxi.mn цахим хуудас болон “ZIP provider” (эсвэл “ZIP user”) аппликэйшнд байршуулна.

1. Ашиглалтын ерөнхий нөхцөл

Програм хангамжийг ашиглах эрхтэй хэрэглэгч нь Монгол Улсын Иргэний хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай  иргэн болон Монгол Улсад хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн байна.

 Энэхүү ерөнхий нөхцлөөс гадна насанд хүрээгүй, эсвэл гэрээ, эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрх зүйн чадамж болон боломж нь ямар нэг шалтгаанаар хязгаарлагдсан, хориглогдсон эсвэл гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа иргэн манай цахим хуудас, аппликэйшныг ашиглах эрхгүй.

Тиймээс Програм хангамжийг ашигласнаараа, та цаашид манай програм хангамжийн үйлчилгээг Ашиглах нөхцлийг дагаж мөрдөх  эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд гэдгээ, мөн таны одоо өгсөн болон цаашид өгөх бүх мэдээллүүд тань үнэн, зөв болохыг батлах болно.  

Програм хангамжийг ашиглах хэрэглээ нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдсан тул та өөрийн нэр, хэрэглэгчийн төлөв, бүртгэлээ бусдад шилжүүлэхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх үүрэгтэй. Програм хангамжийн үйлчилгээг зөвхөн зөвшөөрөгдсөн арга, хэрэгслээр ашиглаж, Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх ёстой.

Та өөрийн гар утас, төхөөрөмждөө зөв програм хангамж татаж авсан эсэхээ шалгаж, баталгаажуулах үүрэгтэй. Хэрэв танд тохирох гар утас, төхөөрөмж байхгүй, эсвэл програм хангамжийн буруу хувилбарыг татаж суулгасан бол үүнээс үүдэлтэй аливаа асуудлыг Компани хариуцахгүй.

Програм хангамжийг өөр зориулалтаар, эсвэл зөвшөөрөлгүй төхөөрөмжөөр ашигласан тохиолдолд Компани танд програм хангамжийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Програм хангамжийн үйлчилгээг ашиглахдаа та дараах журмыг заавал мөрдөнө:

·         Үйлчлүүлэгч өөрийн хэрэгцээт үйлчилгээ болон үйлчилгээ үзүүлэгчийг олж авах зорилгоор, үйлчилгээг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.

·         Програм хангамжийг хууль бус баримт материал хадгалах, худал мэдээ, мэдээлэл түгээх, бусдыг хууран мэхлэх, бусдад хор хохирол учруулах, хорлон сүйтгэх ажиллагаанд өдөөн турхирах, садар самуун сурталчлах зэрэг Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах үйлдэлд ашиглахгүй.

·         Програм хангамжид санаатайгаар болон санамсаргүйгээр эвдрэл гэмтэл учруулах, учруулахыг оролдох, сүлжээний хэвийн ажиллагааг алдагдуулах, хуурамч дуудлага, захиалга өгөх, програм хангамж, үйлчилгээний нэр хүндийг унагаах сөрөг үйл ажиллагаа явуулахгүй.

·         Таны хэрэгцээт үйлчилгээг үзүүлэгч гуравдагч талтай та тухайн үйлчилгээг авахаас бусад зорилгоор харилцаа үүсгэхгүй, зориулалтын бус зорилгоор харилцахад програм хангамжийг ашиглахгүй.

·         Санаатай болон санамсаргүй байдлаар үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талын тээврийн хэрэгсэлд гэмтэл, хохирол учруулах аливаа оролдлого, үйлдэл гаргахгүй.

·         Компанийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Програм хангамж, түүний холбогдох бусад хэсгийг хуулбарлахгүй, түгээхгүй.

·         Програм хангамж дахь өөрийн нэр, хэрэглэгчийн төлөв, бүртгэлийг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах ба бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхгүй, ашиглуулахгүй.

·         Үйлчилгээнд хандах, нэвтрэх боломжийг танд олгож манай зүгээс өгсөн аливаа нууцлалын тэмдэгт, өөрийн бүртгэл, дансны кодоо бусдад алдахаас сэргийлж, нууцлалыг чанд хадгална.

·         Компани зайлшгүй шаардлагаар танаас шаардсан, хүссэн үндэслэл бүхий баримт, мэдээлэл, нотолгоог та бүрэн, шуурхай гаргаж өгнө.

·         Та програм хангамжийг ашиглах хугацаандаа үйлчилгээнд тавигдах шаардлагын дагуу мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах ёстой бөгөөд энэхүү мэдээллээ тухай бүр нь тогтмол шинэчлэн хадгалах үүрэгтэй.

·         Тээвэрлэлтийн үйлчилгээнд утсан харилцаа, зурвас ашиглах тохиолдолд харилцаа холбооны стандарт төлбөр давхар гарах болно.

·         Үйлчлүүлэгчийн хувьд бусадтай хүндэтгэлтэй, соёлтой харилцааг эрхэмлэнэ.

·         Програм хангамжийг ашиглах явцад Компанийн нууцлалын бодлогод хэдийд ч нэмэлт, өөрчлөлт орж болохыг та зөвшөөрч байгаа болно.

Үйлчлүүлэгч нь Ашиглалтын нөхцлийг зөрчсөн өөрийн буруутай үйлдлийн улмаас өөртөө болон Компани, гуравдагч талд учруулсан гэм хор, хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна.

 2. Зип Провайдер

 ·         Энэхүү гэрээгээр Компанийн эзэмшлийн “ЗИП” програм хангамжийг ашиглан, түүний үндсэн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал,  байршил, авч буй үйлчилгээний нууцлалыг хамгаалах, бусдад задруулахгүй байх асуудлыг хариуцлагатайгаар баримталж, хэрэглэгчийн захиалж буй үйлчилгээг, харилцааны зөв боловсон соёл, мэргэжлийн өндөр түвшинд хийж  гүйцэтгэхтэй холбоотой Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

·         Энэхүү гэрээгээр “ЗИП” програм хангамжийг Компанийн өгсөн чиг үүргийн дагуу ашиглах бөгөөд зориулалтын бусаар ашиглахтай холбоотой гарсан бүх төрлийн хохирлыг үйлчилгээ үзүүлэгч тал нь бүрэн хариуцаж барагдуулна.

·         Компани нь  “ЗИП” програм хангамжийн мэдээллийн шинэчлэл, үнийн дүнгийн шинэчлэл болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг хэрэглэгчдэд санал болгох, ЗИП ПРОВАЙДЕР-ийн ажил үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

·         Компани нь ЗИП ПРОВАЙДЕР-ийн хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, үйлчилгээний чанар,  харилцааны соёл, үйлчилгээнд хэрэглэгдэж буй эд хөрөнгөнд хяналт тавих эрхтэй.

·         Компани нь  хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг дамжуулах, үйлчилгээний нөхцлийг сайжруулах талаар биелүүлэхийг шаардах эрхтэй.

·          Компанийн тавьсан шаардлага, дүрэм журмыг удаа дараа зөрчих, санаатай болон санамсаргүй байдлаар ноцтой зөрчиж хэрэглэгчдэд эдийн болон эдийн бус хохирол учруулбал Компани таны цахим бүртгэл болон програм дахь мэдээллийг устгах эрхтэй. Энэ тохиолдолд учирсан хохирлыг ЗИП ПРОВАЙДЕР нь өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцаж барагдуулна.

3. Төлбөр

Та төлбөрийг Монгол Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн бүхий л хэрэгслээр, бэлэн ба бэлэн бусаар хийж болно.

Төлбөр тооцоотой холбоотой энэхүү харилцаа нь зөвхөн Үйлчлүүлэгч ба гуравдагч талын хооронд үүсэх бөгөөд Компани үүнд оролцохгүй.

Програм хангамж энэ талын үйлчилгээг үзүүлэхгүй  ба Талуудын өмнө төлбөр тооцоотой холбоотой үүрэг, хариуцлага хүлээхгүй.

 4. Бусад

Та татан суулгасан програм хангамжийг төхөөрөмжөөсөө устгах замаар үйлчилгээг цуцлахыг хүсвэл бидэнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

Та энэхүү Ашиглалтын нөхцлийг ноцтой зөрчсөн, эсвэл програм хангамжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц зөрчлийг удаа дараа гаргасан бол Компанийн санаачилгаар таны Ашиглалтын эрхийг 30 хүртэл хоногоор түдгэлзүүлэх, шаардлагатай бол бүр цуцлах үндэслэл болно.

Хэрэв та байгууллага, хуулийн этгээд бол ажилтан, албан тушаалтан төлөөлсөн эсэхээс үл хамаарч энэхүү Ашиглалтын нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд гарах үр дагаварыг Компани, бусад этгээдийн өмнө хариуцана.