Нууцлалын бодлого

Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт

 

“ЗИП Такси” ХХК –ийн эзэмшлийн www.ziptaxi.mn “ЗИП” програм хангамжийг ашиглан /иргэн, хуулийн этгээд/-ийн бидэнд цахимаар ирүүлсэн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хэрхэн хамгаалах түүнийг ашиглах талаар тодорхойлсон болно.

1. Бидний танаас авах мэдээлэл,

- Таны овог нэр

- Таны регистрийн дугаар

- Таны одоо ашиглаж буй гар утасны дугаар

- Таны тогтмол ашиглагддаг цахим шуудангийн хаяг, /Таны бүртгэлийн нууц код, урамшуулал болон бусад сонордуулгыг цахим шуудангаар хүргүүлнэ./

- Таны тогтмол ашигладаг Facebook, Twitter, Gmail хаяг / Энэ нь таны “ЗИП” програм хангамжийг бүрэн ашиглах мөн таныг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг нотлох боломжийг бүрдүүлнэ /

2. Таны оруулсан мэдээллийг бид хэрхэн юунд ашиглах тухай

- Танд хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах.

- “ЗИП” програм хангамжийг бүх төрлийн үйлчилгээг дэмжих, хяналт тавих.

- Таны оруулсан мэдээллийг ашиглан, танд сонирхолтой санагдах  шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдээлэх.

- Таны бүтээгдэхүүн болон үйл ажиллагаа, үйлчилгээг бусдад сурталчах.

3. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах тухай

www.ziptaxi.mn  нь хууль, эрх зүйн байгууллагаас онцгой шалтгааны улмаас албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхээс бусад өөр ямар ч тохиолдолд таны бидэнд өгсөн мэдээллийг гуравдагч этгээдэд  дамжуулахгүй болно.

www.ziptaxi.mn нь таны тухай бидэнд байгаа аливаа мэдээлэл буруу эсвэл бүртгэлийн алдаанаас шалтгаалж дутуу байгаа бол ziptaximn@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бид засварлах болно.

- Манай цахим хуудас нь бусад цахим хуудасны холбоос агуулж болно. Гэсэн хэдий ч эдгээр холбоосуудаар дамжуулан манай цахим хуудаснаас гараад бусад цахим хуудаснуудыг ашиглаж байгаа нөхцөлд тэдгээр цахим хуудаснуудад бидний хяналт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс тэдгээр цахим хуудаснуудад таны өгсөн аливаа мэдээллийн хамгаалалт, нууцлалыг бид хариуцахгүй болно.