Хэрхэн Ажилладаг Вэ

 

Зип аппликэйшнаар дамжуулан таксины захиалга, хүргэлт болон бусад үйлчилгээг хэдхэн минутанд аюулгүй, найдвартай авах боломжтой боллоо. Бид албан ёсны такси, хувийн машин, Тансаг зэрэглэлийн VIP таксигаар хамгийн хурдан тээврийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна Зип үйлчилгээний платформ нь хүргэх болон бусад дуудлагын үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Бид таны тээврийн хэрэгцээг үнийн олон сонголтуудтай машинуудаар хангах боломжтой.

●        Zip Такси: Та Монголын хамгийн олон жолоочтой сүлжээнээс энгийн эсвэл тансаг такси захиал. Хамгийн ойрхон машин эсвэл таксийг захиалснаар та аялалдаа хурдан орох боломжтой.

●        Zip Дуудлага: Машиндаа хамгийн ойрын аюулгүй жолоочийг та захиалаарай.

●        Zip хүргэлт: Илгээмж, бичиг баримтуудыг хамгийн найдвартай хүргэх үйлчилгээ.

●        Zip үйлчилгээнүүд: Гэр цэвэрлэгээ, гэрийн багш, аяллын хөтөч, дуудлагын гоо сайхны үйлчилгээ, дуудлагын хамгаалалт гэх зэрэг олон сонголтуудтай.

Зип жолооч, үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны сургалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Мөн үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн шалгуураар авч, засгийн газартай хамтран ажиллах замаар аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Сонголт бол таных: бэлэн мөнгө, кредит картын эсвэл ZipPay кредитээр төлөх. Та аяллынхаа дараа төлбөрийн нэхэмжлэлийн баримтыг цахим шуудангаар хүлээн авна.

Зип-г хэрхэн ашиглах вэ?

  1. Zip User апп-г үнэгүй татаж аваад үнэгүй бүртгүүлнэ.

  2. Захиалга авч эхлэх! Апп нь таны байршлыг автоматаар илрүүлдэг. Очих газраа сонгоно.

  3. Такси эсвэл VIP такси зэрэг ямар төрлийн тээврийн хэрэгсэл ашиглахаа сонгоно.

  4. Жолооч / үйлчилгээ үзүүлэгчийг баталгаажуулж, ирж байгаа үйлчилгээ үзүүлэгчтэйгээ холбоо тогтоох боломжтой.

Та үүнийг мэдэж байсан уу?

Та Монгол улсын бүх хот суурин газруудад манай үйлчилгээг захиалахдаа ижил Zip User апп-г ашиглаж болно.